Web site in Mongolian
Ananda Meditation Center, Ulaanbaatarlogo
 
Home Yoga Health Contact Links Store News
 
Welcome     Бидний тухай      

Бидний тухай
Манай найрсаг уур амьсгалтай йогийн төвд ирж тувхална уу

Ананда Бясалгал төв нь Ананда марга /аз жаргалын зам/ -ийн нэг салбар нь юм. Энэ бол нийгэм оюун санааны байгууллага бөгөөд "өөрсдийгөө танин мэдээд хүн төрөлхтөнд үйлчилье" гэсэн 2 зарчимтай юм.

Өөрсдийгөө танин мэдэх гэдэг нь амьдралынхаа зарчмыг ухаарах юм. Бид яаж энэ замд хүрэх вэ? гэвэл бясалгалын шугамаар буюу йогоор өөрсдийгөө хөгжүүлэх юм.

Хүн төрөлхтөнд уйлчлэх гэдэг нь ганц зөв-хөн хүнд ч биш амьтан ургамалд ч гэсэн хайр халамжаа хүртээх. Энэ нь оюун санааны амьдралаар амьдрагсдад нийгэмд үйлчлэх амьдралынх нь зам болдог юм.

Ананда марга нь 1955 онд энэтхэг улсад байгуулагдсан бөгөвд үүсгэн байгуулагч Шри Шри Анандамурти нь оюун еанааны их багш юмаа. Энэ олон жилийн туршид Ананда маргагийн нийгмийн ажилтан болох лам, гэлэнмаа нар нь дэлхийн бүхий л улс оронд оюун санааны философи йог бясалгалыг түгээн зааж байна. Олон хүн Ананда маргагаас зохиож байгаа нийгмийн ажил, семинарт оролцож йог бясалгалыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгон амьдарч байна.

 

Бидэнтэй холбогдохыг хүсвэл....

.... Илүү ихийг мэдэхийг хүсвэл илүү их мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдох буюу ирж уулзана уу?

Tel: 316986/ 99132100

Эсвэл доорхи харилцагчийн хүснэгтийг бөгөлнө үү

Map of Ananda Meditation Center

click for larger map

 

 
.
Yoga Asanas
.

Йог гэдэг бол эрт дээр үеэс гаралтай, бүхий л эрүүл мэнд, гоо сайхан, оюун санаанд нөлөөлөхүйц өөрийгөө танин мэдэх дасгалууд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дасгалууд нь сурахад хялбар энгийн бөгөөд эмгүйгээр өөрийгөө эмчлэх байгаль ээжийн бэлэг билээ. Йог нь шашин биш юм. Тийм учраас шашин шүтдэг, шүтддэггүй ямар ч хүн йогийн дасгалуудыг сурч хийж болно...

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Meditation
.

Бясалгал гэдэг нь хувь хүн оюун ухаан болон оюун санаагаа йогийн аргаар хөгжүүлэх арга юм. Бясалгал их олон зүйлд хэрэгтэй. Бясалгалаар бас нервийн системээ тайвшруулж, цусны даралтыг 20 % бууруулж өгдөг байна. . .
Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Classes
.

ХИЧЭЭЛ-үүд ойлгомжтой явагдахаас гадна йог бясалгалаар олон жилийн туршлагатай багш нар заана. Ганцаарчилсан болон цөөн хунтэй группт явснаар та өөрийн йогийн дасгалаар сурч авсан мэдлэгээ өргөжүүлэх алхамаа улам гүнзгийрүүлэх тийм их анхаарал халамжийг манайхаас л олж авах болно. Йогийн хичээлүүд нь бие халаалт, йогийн дасгалтай хоршсон амьсгал зохицуулалт, массаж, мөн гүнзгий амралтыг мэдэрнэ...
Илүү ихийг мэдэхийг хүсвэл