Web site in Mongolian
Ananda Meditation Center, Ulaanbaatarlogo
 
Home Yoga Health Contact Links Store News
 
Йога гэж юу вэ     Бясалгал     Хичээлүүд     Цагийн хуваарь     Нийтлэг зүйл
 
Асуулт болон хариулт
Би юу өмсөх вэ?

Оөртөө таарсан сул хувцас өмс.

Би гудас авчрах ёстой юу?

Өө үгүй. Бид танд хичээлийн үеэр хэрэглэх гудас өгнө.

Би хувцсаа тэнд сольж болох уу?

Тэгэлгүй яахав.

Тантра йогоор ахмад настай хүн хичээллэж болох уу?

Тийм ээ, зарим манай ахмад оюутнууд 50-иас дээш настай хүмүүс бий. Бид тэдэнд тохирох дасгалуудыг нь тусад нь зааж өгдөг.

Бид йогийн төвд яаж очих вэ?

Тэнд зураг бий. Товчлуураа дараад л болоо.

Тантра Йог Хатха йогоос өөр үү?

Жинхэнэ утгаараа Хатха йог нь оюун санаагаа төвлөрүүлэх гэж биеийн дасгал хийдэг. Угтаа аэробик юм уу өөр дасгалаар биеэ эвсэлтэй болгохыг л хэлдэг. Тантра Йог нь оюун санааны төвлөрөлтөнд дан ганц хөдөлгөөн хийдэггүй. Биеийн хөдөлгөөний тусламжтайгаар дасгал сургууль хийж байж бясалгалын зарчмар сэтгэлийн тайвшралд ордог. Тантра Йог нь Хатха йогоос өөр нь энэ л дээ. Тантра Йог нь настай хүмүүст бас их тохирсон. Өөр нэг тал нь өөрийгөө танин мэдэхэд их чухал нөлөөтэй.

Та нарын зааж байгаа Йог Астанга йогоос өөр үү?

Үгүй тийм биш. Бид Астаыга йогийг заадаг. Хамгийн эхний хичээл дээрээс л та мэдэрнэ. Астанга йогийн зарчмыг үргэлжлүүлэн үзэхийг хүсвэл та өөр үе шатаар хичээллэж болно. Бясалгал йогийн зөвлөгөөг үнэгүй өгнө.

 
 
.
Yoga Asanas
.

Йог гэдэг бол эрт дээр үеэс гаралтай, бүхий л эрүүл мэнд, гоо сайхан, оюун санаанд нөлөөлөхүйц өөрийгөө танин мэдэх дасгалууд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дасгалууд нь сурахад хялбар энгийн бөгөөд эмгүйгээр өөрийгөө эмчлэх байгаль ээжийн бэлэг билээ. Йог нь шашин биш юм. Тийм учраас шашин шүтдэг, шүтддэггүй ямар ч хүн йогийн дасгалуудыг сурч хийж болно...

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Meditation
.

Бясалгал гэдэг нь хувь хүн оюун ухаан болон оюун санаагаа йогийн аргаар хөгжүүлэх арга юм. Бясалгал их олон зүйлд хэрэгтэй. Бясалгалаар бас нервийн системээ тайвшруулж, цусны даралтыг 20 % бууруулж өгдөг байна. . .
Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Classes
.

ХИЧЭЭЛ-үүд ойлгомжтой явагдахаас гадна йог бясалгалаар олон жилийн туршлагатай багш нар заана. Ганцаарчилсан болон цөөн хунтэй группт явснаар та өөрийн йогийн дасгалаар сурч авсан мэдлэгээ өргөжүүлэх алхамаа улам гүнзгийрүүлэх тийм их анхаарал халамжийг манайхаас л олж авах болно. Йогийн хичээлүүд нь бие халаалт, йогийн дасгалтай хоршсон амьсгал зохицуулалт, массаж, мөн гүнзгий амралтыг мэдэрнэ...
Илүү ихийг мэдэхийг хүсвэл