Web site in Mongolian
Ananda Meditation Center, Ulaanbaatarlogo
 
Home Yoga Health Contact Links Store News
 
Йогийн Эрүүл мэндийн Нууц     Бодлын хоол     Мацаг     
Бодлын хүнс - Цагаан хоолны гүн ухаан
“Мах идэхээ больсноороо би хангалттай тэжээл болон уураг биедээ нөхөж чадах уу?” гэж цагаан хоолны дэглэм баьж эхэлж байгаа нэн олон хүмүүс санаа зовж асуудаг билээ. Эдгээр хүмүүс нь юунд ч санаа зовоод хэрэггүй байгаа юм. Учир нь цагаан хоол идсэнээр хүн өөрийн биед хэрэгцээтэй бүх тэжээлийг шингээж авах боломжтой байдаг. Үүнтэй зэрэгцэн олон шинжлэх ухааны судалгаа цагаан хоолны дэглэм барих нь мах махан бүтээгдэхүүн дээр үндэслэл болсон дэглэмээс илүү их тэжээл болон энергээр хүний биеийг хангах чадвартай гэж батлан гаргаж байгаа.

Health Drink

Хоол хүнс ба Сансрын хүч

Хоол хүнс нь нэн чухал үүрэгтэй олоод бид амандаа юу хийдэг нь бидний бие мах бодь болон оюун санааны байдалд шууд нөлөө үзүүлдэг болохыг йогийн ухаантнууд олон мянган жилийн омно нээж мэдсэн билээ. Эйнштэйн зэрэг шинэ үеийн шинжлэх ухааны судлаачид ойрын үед л нээж мэдэх болсон сансрын долгионоор бүрдэн илрүүлдэг ба энэ илэрхийлэл ньь эцсийн эцэст ухамсар болох энерги гэсэн. Йогийн ертөнц, сансрын мөн чанар юу юм бол гэж гүнзгийрүүлэн судлан, ажигласнаар мөн адил дүгнэлтэд олон жилийн өмнө хүрсэн байсан. Олон янзын долгионоос бүрдсэн энэ ертөнц нь бидний ойлгодог бие мах бодь /хатуу, шингэн, хий/, дуу чимээ гэрэл, туяа болон бодол санаа нь хүртэл ердөө л өөр өөр хурдтай давтагдан цойлдог, хүндээс зөөлөн болсон долгионууд юм. Хоол хүнс бүхий мөн адил өөрийн долгионтой бөгөөд энэ долгион нь тэр хүнсийг идсэн хүний бие мах бодь, бодол санаанд долгионы давталтаас шалтгаалан нөлөөлөх чадвартай билээ. Йогийн эрдэмтэд олон төрлийн хоол хүнс нь хүний бие ба бодол санаанд яг ямар нөлөө үзүүлдэг болохыг практик аргаар шинжин судалсны эцэст хүнс хоолыг 3 төрөлд ертөнцийн 3 давамгай хүчтэй уялдуулан ялгаварлаж ирсэн. Ямар ч объект ба зүйлс эдгээр гурван хүч болон долгионд давамгайлан автагдсан байх үед, эдгээр зүйл нь тэр хүчний шинж чанарыг өөртөө татан шингээдэг болой.

 

Vegetarian Dish

1. Sattvika ahara (Мэдрэмжтэй бодол хоол хүнс)

Хайр, амгалан тайван сэтгэл, баяр баясгалан, ухамсар зэрэг мэдрэмжтэй болгох шинж чанартай ертөнцийн нэгдүгээр хүч долгион болно. Энэ долгион нь бидний бодол санаанд давамгайлан удирдах үед бид илүү их амгалан тайван болох зэрэгцээ бидний оюун санаа нь илүү өндөр ухаарлын түвшинд татагддаг юм. Мэдрэмжтэй болгох хүч нь мэдрэмжийн хүч агуулсан бөгөөд бидний тархи толгойг амрааж тайвшруулах үйлчилгээтэй. Энэ хүчийг эрмэлзэн зорьсон йогийн дэглэм нь харин эдгээр шинж чанартай хоол хүнсэн дээр үндэслэн голчлоод хүний эрүүл бие болон оюун санааны амгалан сэтгэлд хүрэх ба хүрсний дараа тэр сэтгэлийг үргэлжлүүлэн хадгалахыг чухалчлан үздэг билээ. Эдгээр хоол хүнс нь мөн өөрийнхөө талаар илүү их мэдлэг олох, ухаарах, оюун санаагаа хөгжүүлж, өндөр түвшинд хүргэж гэгээрлийн хутагт хүсэн зорьсон хүн бүрт нэн тохиромжтой болой. Энэ төрлийн хүнсэнд жимс, ихэнх ногоо, төрөл үрийн шош, буудай, сүү болон сүүн бүтээгдэхүүн орно. Мөн бага хэмжээгээр ихэнх төрлийн эмийн ургамал ба халуун амтлагч багтана. Мэдрэмжтэй болгох хүнсний дэглэм нь сүүн бүтээгдэхүүн хамруулдаг тулдаа хааяа лакто/сүүний сахар/ цагаан хүнсний дэглэм гэж нэрлэгддэг ба энэ дэглэм хүний биед шаардлагатай бүхий л уураг карбохидрат, витамин болон эрдэс зэрэг тэжээлээр бүрэн хангах чадвартай.

2. Rajasika ahara (Хөдөлгөөнтэй, өөрчлөмтгий хоол)

Өөрчлөлт гаргааг хоол хүнс нь ертөнцийн хоёр дахь хүчийг илэрхийлдэг болоод байнгын хөдөлгөөн өөрчлөлтийн шинж чанартай юм. Энэ хүч нь давамгайлах үед бид тэвчээргүй, яарсан, санаа зовсон, сэтгэл хөдөлсөн хүн болдог ба амарч тайвшрах төвөгтэй болихдог юм. Өөрчлөлт гаргадаг хоол хүнс нь хүний бие болон оюун санааг идэвхжүүлдэг шинж чанартай бөгөөд тэднийг хэмжээтэй хэрэглэх нь зохимжтой. Ийм хүнснээс ихээр хэрэглэсэн үед оюун санаагаа тогтвортой байлгахад их давчуу хэцүү болгодог ба бодлоо төвлөрүүлэн амраадаг бясалгал зэрэг дасгалууд хийхэд хүртэл тун хэцүү болдог. Энэ хүнсний нэрсэд: цай болон кофе кафийнтай ундаа, шоколад, улаан чинжүү зэрэг халуун амтлагч, исгэсэн хоол хүнс болон зарим эмийн төрөл бас багтана.

 

coffee
eggs

3. Tamasika ahara (Хөдөлгөөнгүй хоол хүнс)

Ертөнцийн 3 дахь хүч нь хөдөлгөөнгүй гэж томъёологдсон ба энэ нь удаашрал, инерци, ялгарал болон үхлийн шинж чанартай юм. Дээр дурьдсан 2 хүч нь ямар нэгэн амьд зүйл дотор багасаж, гаран явсан үед энэ 3 дахь хүч нь давамгайлж, үхэлд хүргэхийг хэлнэ. Энэ хүч нь бидний оюун санаанд ихээр нөлөөлөх үед бидний нойр хүрч, хөдөлгөөний энерги багатай мэт санагддаг. Хөдөлгөөнгүй хүнсний жагсаалтад мах махан төрлийн бүтээгдэхүүн загас, сонгино, сармис, өндөг, мөөг, архи төрлийн ундаа, тамхи мансууруулах бодис, исгэлэн хоол хүнс, шатсан болон муудсан хүнс зэрэг орно. Өөрийн бие ба оюун санааны өндөр түвшинд хүрэхийг зорьсон хүн бүр эдгээр хоол хүнсийг цээрлэж явах нь зүйтэй билээ.

 

 
.
Yoga Asanas
.

Йог гэдэг бол эрт дээр үеэс гаралтай, бүхий л эрүүл мэнд, гоо сайхан, оюун санаанд нөлөөлөхүйц өөрийгөө танин мэдэх дасгалууд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дасгалууд нь сурахад хялбар энгийн бөгөөд эмгүйгээр өөрийгөө эмчлэх байгаль ээжийн бэлэг билээ. Йог нь шашин биш юм. Тийм учраас шашин шүтдэг, шүтддэггүй ямар ч хүн йогийн дасгалуудыг сурч хийж болно...

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Meditation
.

Бясалгал гэдэг нь хувь хүн оюун ухаан болон оюун санаагаа йогийн аргаар хөгжүүлэх арга юм. Бясалгал их олон зүйлд хэрэгтэй. Бясалгалаар бас нервийн системээ тайвшруулж, цусны даралтыг 20 % бууруулж өгдөг байна. . .
Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Classes
.

ХИЧЭЭЛ-үүд ойлгомжтой явагдахаас гадна йог бясалгалаар олон жилийн туршлагатай багш нар заана. Ганцаарчилсан болон цөөн хунтэй группт явснаар та өөрийн йогийн дасгалаар сурч авсан мэдлэгээ өргөжүүлэх алхамаа улам гүнзгийрүүлэх тийм их анхаарал халамжийг манайхаас л олж авах болно. Йогийн хичээлүүд нь бие халаалт, йогийн дасгалтай хоршсон амьсгал зохицуулалт, массаж, мөн гүнзгий амралтыг мэдэрнэ...
Илүү ихийг мэдэхийг хүсвэл