Web site in Mongolian
Ananda Meditation Center, Ulaanbaatarlogo
 
Home Yoga Health Contact Links Store News
 
Йога гэж юу вэ     Бясалгал     Хичээлүүд     Цагийн хуваарь     Нийтлэг зүйл     


Йогa


Bhujaungasana - Наж могойн Байрлал
Йогийн ухаан

Йог бол эртний гаралтай, өөрийгөө танин хөгжүүлж, эрүүл мэнд оюун санааг дээшлүүлэх дасгалууд юм. Эдгээр дасгалууд нь мянга мянган жилийн турш шинэчлэгдэн өөрчлөгдсөөр бидэн рүү ирсэн хэн ч сурч болохоор дасгал билээ. Шинжлэх ухааны үүднээс батлагдсан энэхүү дасгалууд нь амархан сурч болохуйц энгийн, мөн эмгүй эмчилгээнд зүй ёсоор ордог юм. Йог бол шашин биш учраас ямар ч хүн сурахад болно.




Сэтгэл тайван байлгах

Өнөөдрийн бидний амьдралаар дүүрэн дарамт зовиур байна. Бид хэдийгээр зарим нэгэн юманд сэтгэл хангалуун харагдавч сэтгэлийн зовнил, ядаргаа арилдаггүй. Орчин уеийн хөгжлийг ч үл харгалзан маш олон хүмүүс аз жаргалгуй амьдарч байна. Яагаад гэвэл амьдралд тэнцвэргүй болсноос тэр л дээ. Орчин тойрны хямрал. өөрийн муу зан заншлаас болж тэнцвэрт бус байдал нь бие болон сэтгэл санаанд гүнзгий хямрал өгч; тэгснээр цусны даралт ихсэх, зүрхний ямар нэг өвчин юм уу, шигдээс тэр бүү хэл хорт хавдар ч тусах магадлалтай байдаг байна.

Padmasana - Лянхуа суулт
Тэнцвэрт тайван байдлыг хэрхэн олох?

Йог бидний амьдралыг тэнцвэржүүлэх энэхүү асуудлыг зохицуулах энгийн бөгөед ашигтай зуйлийг өгч чадна. Ингэснээр бид өдөр бүхэн нүүр тулдаг хямралаас гарч, дотоод хүчээ ухамсарлаж, бугдийн хусэл аз, баяр баясгаланг эдэлж чадыа.

Sarvaungasana
Мөрөн дээрээ зогсох байрлал
 

Асана болон бусад

Зарим хүмуүс йогийг их хэцүү сунгалтын дасгалууд гэж боддог. Энэхүү йогийн дасгалыг бас асана гэж нэрлэдэг. Асана нь энгийн бөгөөд тийм ч хэцүү биш дасгалууд юм. Эдгээр нь бидний үе мөчийг эвсэлтэй болгоход зориулагдсан багахан цагийг авах болно. Өөр илүу зүйл нь оюуны түвшинг дээшлүүлж, булчирхайн даралтыг зохицууулж өгдөг. Булчирхй нь бидний бие дэх дааврыг тэнцвэржүулж өгнө. Энэхүү заавар нь бидний бүхий л биеийг эрүүл байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Ер нь ихэнх биеийн болон сэтгэлийн өвчин нь бидний бие дэх булчирхайн тэнявэрт бус дааврын хэмжээнээс шалтгаалдаг.

 
Бясалгал

Асанагаас илүү нөлөөтэй. Бясалгал бол оюун санааны тайван байдлын эм юм. Бясалгалын үеэр бие организмд нөлөөлөл үүсч ядаргааны эсрэг тайван байдлыг өгч чаддаг. Бясалгал нь нервийн системд амралт өгч, амьсгалыг зохицуулж, зүрх болон даралтыг тайвшруулж өгдөг. Бясалгалыг өдөр бүр тогтмол хийх нь оюуныг хөгжүүлж орчин тойронд болж буй үйл явдал, байгальтай зохицох, илүү ихээр ойлгож авахад тань тусална. Ямар ч хүн бясалгалаар хичээллээд өөрсдийн дотор нуугдах оюунлиг хүч гүнзгий амралтыг мэдэрч хязгааргүй эрлийн учиг амар амгаланг олсон байдаг.

 

Бясалгалын ач тус

  • Гүнзгий амралт
  • Өөрийгөө сэтгэлийн даралтаас нөлөөлөх
  • Бие уян налархай болох
  • Хүчээ мэдрэх
  • Дотоод амгалан
  • Өөртөө итгэх итгэл өндөржих
  • Төвлөрөлт сайжрах
  • Ой тогтоолт өндөржих

 

 

Halasana - Анжис байрлал
 
.
Yoga Asanas
.

Йог гэдэг бол эрт дээр үеэс гаралтай, бүхий л эрүүл мэнд, гоо сайхан, оюун санаанд нөлөөлөхүйц өөрийгөө танин мэдэх дасгалууд юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр дасгалууд нь сурахад хялбар энгийн бөгөөд эмгүйгээр өөрийгөө эмчлэх байгаль ээжийн бэлэг билээ. Йог нь шашин биш юм. Тийм учраас шашин шүтдэг, шүтддэггүй ямар ч хүн йогийн дасгалуудыг сурч хийж болно...

Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Meditation
.

Бясалгал гэдэг нь хувь хүн оюун ухаан болон оюун санаагаа йогийн аргаар хөгжүүлэх арга юм. Бясалгал их олон зүйлд хэрэгтэй. Бясалгалаар бас нервийн системээ тайвшруулж, цусны даралтыг 20 % бууруулж өгдөг байна. . .
Илүү ихийг мэдэхийг хүсвэл

.
Classes
.

ХИЧЭЭЛ-үүд ойлгомжтой явагдахаас гадна йог бясалгалаар олон жилийн туршлагатай багш нар заана. Ганцаарчилсан болон цөөн хунтэй группт явснаар та өөрийн йогийн дасгалаар сурч авсан мэдлэгээ өргөжүүлэх алхамаа улам гүнзгийрүүлэх тийм их анхаарал халамжийг манайхаас л олж авах болно. Йогийн хичээлүүд нь бие халаалт, йогийн дасгалтай хоршсон амьсгал зохицуулалт, массаж, мөн гүнзгий амралтыг мэдэрнэ...
Илүү ихийг мэдэхийг хүсвэл